Санхүү, Зээл, Тусгай мэргэжлийн даатгал

Synnex нь өөрийн харилцагчдадаа  эдийн засгийн тогтворгүй энэ орчинд эрсдэлийг бууруулахаар боловсруулсан даатгалын шийдлүүдээр дамжуулан эрсдэлийг удирдахад тусалдаг. Тэргүүлэх брокер, эрсдэлийн  зөвлөхийн хувьд бид салбар, зах зээл, харилцагчдын бизнесийн өндөр мэдлэгтэй.

Synnex-ээр дамжуулан харилцагчид маань дараахь эрсдэлүүдийн талаар ойлголттой болдог:

  • Хариуцлагын менежмент, эсвэл захирал, албан тушаалтнууд эрсдэлийн  удирдлага.
  • Мэргэжлийн алдаа дутагдлын эрсдэл.
  • Цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт.
  • Кибер /цахим/ эрсдэл.
  • Технологийн эрсдэл.
  • Эд хөрөнгийн эрсдэл.
  • Ажилчдын нөхөн олговрын эрсдэл.

Synnex нь эдгээр олон тооны эрсдэлийг даатгалын шийдлүүдийн багц, эрсдэлийн  зөвлөгөө, мэдээлэл, анализ, технологи, дэлхийн хохирлын мэдээлэл туршлагад хослуулсан салбартаа тэргүүлэгч аргачлал, платформоор дамжуулан тооцоолох, мэргэшүүлэх, эрсдэлийг бууруулах, дамжуулах талаар зааварчилгаа өгөх боломжтой.

Даатгалын шийдлүүдэд дараахь үйлчилгээ орно:

  • Захирал, албан тушаалтны эрсдэлийг судлах, шинжлэх.
  • Алдаа, дутагдлын  тойм үнэлгээ.
  • Захирал, албан тушаалтны нөхөн төлбөр барагдуулалт.
  • Захирал, албан тушаалтны / алдаа, дутагдалтай талуудын тойм үнэлгээ.
  • Эрсдэлийн  санхүүжилтийг оновчтой тодорхойлох.
  • Нөхөн төлбөрийн үлдэгдэл шалгах, барагдуулах. /Claims inventory workout./
  • Хөдөлмөрийн нөхцөлийн хяналт, судалгаа.

Эдгээр арга хэрэгслийг ашиглан Synnex нь ахлагч, удирдагчдад компанийнхаа хувь хүний эрсдэлийн талаар илүү тодорхой ойлголт өгч, хараахан тохиолдоогүй байгаа, гэвч ирээдүйд гарч болзошгүй хохирлыг тодорхойлоход нь тусалж, эрсдэлийг хадгалах эсвэл шилжүүлэх эсэхээ илүү итгэлтэйгээр тодорхойлох боломжтой болгож байгаа юм.

Үр дүнд: Эрсдэлийн санхүүжилтийн талаар илүү цогц мэдлэг, үзэл баримтлалтай болох, илүү тодорхойгүй байгаа бизнесийн орчинд эрсдэл болон хөрөнгийн уялдуулах, эрсдэлийн  нийт зардлыг бууруулж чадна.

 




SYNNEX -тэй ажилласнаар үүсэх давуу талууд

Оновчтой шийдэл

Бид таны бизнесийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, түүнд тохирсон даатгалын хүртээмжтэй бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын байгуулагуудтай хамтран хүргэдэг.

Эрсдэлийн байршуулалт & Даатгагч, давхар даатгагчийн зэрэглэл

Дотоодын даатгалын зах зээл дээр мэргэжлийн түвшинд таны эрсдэлийн удирдлагын зөвлөх байж даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ, гэрээний нөхцөлүүдийг тусгайчлан боловсруулж, даатгуулагчийн эрх ашигийг төлөөлөн ажиллана.

Туршлага 10+

Олон улсын даатгалын зах зээл дээр давхар даатгалын хөтөлбөрийг байршуулан ажилладаг

Өрсөлдөхүйц хураамж

Зах зээлийн боломж нөхцөлд тааруулсан хураамжийг бид санал болгодог