Таны машинд ирээдүйд учирч болзошгүй бүх төрлийн эрсдэлээс хамгаалах, улмаар эрсдэл тохиолдсон үед учирсан хохирлоо даатгалын компаниар барагдуулах санхүүгийн хамгаалалтын арга юм.
Та юуг даатгуулах вэ?
- Бүх ангиллын автотээврийн хэрэгсэл
- Нэмэлт тоноглол
Та ямар эрсдэлүүдээс өөрийн машинаа хамгаалах вэ?
- Хөдөлгөөний үеийн осол
- Байгалийн хүчний үйлчлэл
- Хөдөлгөөний бус үеийн осол
- Гал, дэлбэрэлт
- Хулгай, дээрэм
- Жолоо шилжүүлэх эрсдэл
- Жолоочийн гэнэтийн осол
Та машинаа даатгуулахдаа доорх зүйлсийг анхаараарай:
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээг ажилтанд үзүүлэх
- Машины өмчлөгч өөрийн болон нэмэлтээр даатгуулах жолоочийн бичиг баримт, мэдээллийг ажилтанд үнэн зөвөөр мэдээлэх
- Тээврийн хэрэгслийн даатгуулах үеийн зураг авах
- Тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшаар даатгуулах
- Даатгуулахдаа даатгалын гэрээг сайтар уншиж танилцах
АНХААР! Хохирол гарсан үед нөхөн төлбөрийг олгохдоо таны машины зах зээлийн үнэлгээг анх даатгуулсан үнэлгээтэй харьцуулж, хохирлын хэмжээнд хувь тэнцүүлэн олгодог тул та зах зээлийн үнэлгээгээр даатгалын үнэлгээгээ тогтоох нь зөв юм.
Та нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?
- Даатгуулагчийн өргөдөл
- Холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт (Жишээ нь, ЗЦГ-ын ослын дүгнэлт)
- Хохирлын үнэлгээний тайлан
- Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь
- Холбогдогч жолооч нарын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх болон автотээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар
- Бусад шаардлагатай материал
БОЛОМЖ! Та Тээврийн хэрэгслийн даатгалаа манай “Дуудлагын төв” болох 7000-0060 утсанд холбогдож даатгуулан, гэрээгээ үнэ төлбөргүй хүргүүлж аваарай.