Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд нь зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлөх даатгал юм.
Хэн заавал даатгуулах вэ?
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр
- Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, B, C, D жолооны эрхтэй жолооч бүр. /Тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна./
Та ямар эрсдэлүүдээс хамгаалагдах вэ?
- Бусдын амь насанд учруулсан хохирол
- Бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол
- Бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол
Та даатгуулахдаа дараах бичиг баримтуудыг даатгалын ажилтанд үзүүлнэ үү:
- Өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл /Хувь хүн бол иргэний үнэмлэх, Байгууллага бол байгууллагын гэрчилгээний хуулбар/
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
Даатгалын хугацаа ямар байх вэ?
1 жил
АНХААР! Даатгалын хугацаанд даатгуулагч нэмэлтээр оруулж болохгүй тул та анх даатгуулахдаа даатгуулагчийн мэдээллийг сайтар шалгаж, үнэн зөвөөр мэдээлнэ үү.
Даатгалын хураамжийг хэрхэн тооцох вэ?
Даатгалын суурь хураамжийг харгалзах 9 итгэлцүүрээр үржүүлэн тооцно.
БОЛОМЖ! Та Албан журмын даатгалаа манай “Дуудлагын төв” болох 7000-0060 утсанд холбогдож даатгуулан, гэрээгээ үнэ төлбөргүй хүргүүлж аваарай.