Агаарын хөлөг & тусгай эрсдэлийн даатгал

Олон жилийн турш агаарын хөлгийн, нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй олон улсын зэрэгтэй өндөр боловсон хүчинтэй тул бид энэ салбарын тулгамдсан асуудал, нөхөн төлбөрийн түүхийг гүнзгий ойлгодог. Манай шинэлэг шийдлүүд нь аж үйлдвэрлэлийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулагдсан болно.

Synnex-ийн тусламжтайгаар та манай салбартаа тэргүүлэгч арга барил, нөхөн төлбөрийн платформ, эрсдэлийн  зөвлөх үйлчилгээ, менежментийн зөвлөхүүдийн мэргэшсэн мэдлэг зэрэг хүчирхэг нөөцийг ашиглах боломжтой болно. Мөн энэ салбарт үйлчилж буй эрсдэлийн  даатгалын тэргүүлэгч брокерын хувьд бид танай компанийн хэрэгцээнд тохирсон хамгийн сайн тохиролцоог олохын тулд олон улсын даатгагчидтай дотно харилцаатай байдаг.

Synnex нь дэлхийн тэргүүлэх агаарын тээврийн компаниуд, үйлдвэрлэгчид, нисэх онгоцны буудлууд болон бусад салбарын тоглогчдын зуучлагч компаниар ажиллаж байна. Том жижиг гэлтгүйгээр манай харилцагчид Synnex-ийг сонгож түүний үр дүнд бүрэлдсэн мэдээлэл, мэдлэг,ухааныг сонгосноор эрсдэлийн нийт зардлыг бууруулж, илүү төлөвлөгөөт хөрөнгө оруулалт хийх хөрөнгийг чөлөөлж чаддаг.

Бид дараахь зүйлийг багтаасан агаарын салбарын төрөл бүрийн компаниудад даатгалын үйлчилгээ үзүүлэх туршлагатай.

  • хуваарьт болон захиалгат нислэг;
  • дотоодын болон олон улсын тээвэрлэгчид;
  • бизнесээ эхэлж буй гарааны агаарын тээврийн компаниуд;
  • нисдэг тэрэгний операторууд;  /helicopter operators;/
  • бизнесийн агаарын хөлгийн компаниуд; /business aviation companies;/
  • нисэх онгоцны буудлын операторууд; /airport operators;/
  • агаарын хөлгийн үйлдвэрлэгчид. /aviation manufacturers.

Бид дараахь даатгалын чиглэлээр мэргэшсэн:

  • Их биеийн бүх эрсдэл
  • Агаарын хөлгийн гуравдагч этгээд ба зорчигчийн хууль ёсны хариуцлага
  • Агаарын хөлгийн ачаа, шуудангийн хуулийн хариуцлага
  • Гэнэтийн осол
  • Тусгай зөвшөөрөл алдах /Loss of license/
  • Нисэх онгоцны буудлын эзэд ба Операторуудын хариуцлага /Hangarkeepers хариуцлага / Бүтээгдэхүүний хариуцлага
  • Агаарын хөлгийн үйлдвэрлэгчдийн Их биеийн эрсдэл болон Хариуцлага
  • Дайны эрсдэл

Ерөнхий Агаарын хөлгийн даатгал:

Манай мэргэжилтнүүд андеррайтер, идэвхтэй нисгэгч зэрэгт олон жилийн туршлага хуримтлуулсан. Агаарын таксины операторууд болон бусад арилжааны нисэхийн компаниудтай ажиллаж байгаа бөгөөд бид таны хэрэгцээг нарийн ойлгож, даатгалын компаниудад тайлбарлаж чаддагаараа давуу талтай. Агаарын болон хуурай замын үйл ажиллагааны хохирлыг хянах инженерчлэл болон, ангаар, түлшний аж ахуйд галаас хамгаалах чиглэлээр мэргэшсэн судалгаа үйлчилгээгээр хангана.

Агаарын тээврийн компаниуд:

Synnex нь агаарын тээврийн эрсдэлийн  удирдлага, даатгалын чиглэлээр тэргүүлэгч компани юм. Манай дотоодын агаарын тээврийн компаниудын 94 гаруй хувийг бүрдүүлдгээрээ  харилцагчийн  жагсаалт нь тоо, хэмжээгээрээ салбартаа хамгийн томд тооцогддог. Том, жижиг харилцагчид бүгд Synnex-ийн чанартай, өндөр зэрэглэлийн үйлчилгээг авдаг.

Үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний хариуцлага:

Нисэх онгоц, эд ангиудыг үйлдвэрлэх нь илүү нарийн төвөгтэй, өрсөлдөөнтэй болж байгаа бөгөөд, бүтээгдэхүүний хариуцлагын эрсдэлийг удирдах ч мөн адил хүндрэлтэй болсон. Synnex нь тус салбар болон түүний эрсдэлийн талаарх өөрсдийн мэдлэг туршлагаа ашиглан олон салбарын харилцагчдад эрсдэл шилжүүлэхэд тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэхэд нь тусалж байна.



SYNNEX -тэй ажилласнаар үүсэх давуу талууд

Зах зээлийн туршлага

МУ-ын нийт агаарын хөлгийн 94%- ийг шууд болон давхар даатгалын брокероор томилогдон даатган, эрсдэлийг ОУ-ын зах зээлд байршуулан ажиллаж байна.

Оновчтой шийдэл

Бид таны бизнесийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, түүнд тохирсон даатгалын хүртээмжтэй бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын байгуулагуудтай хамтран хүргэдэг.

Эрсдэлийн байршуулалт & Даатгагч, давхар даатгагчийн зэрэглэл

Дотоодын даатгалын зах зээл дээр мэргэжлийн түвшинд таны эрсдэлийн удирдлагын зөвлөх байж даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ, гэрээний нөхцөлүүдийг тусгайчлан боловсруулж, даатгуулагчийн эрх ашигийг төлөөлөн ажиллана.

Туршлага 10+

Олон улсын даатгалын зах зээл дээр давхар даатгалын хөтөлбөрийг байршуулан ажилладаг

Өрсөлдөхүйц хураамж

Зах зээлийн боломж нөхцөлд тааруулсан хураамжийг бид санал болгодог