Synnex нь харилцагчийн эрсдэл, боломжийг үнэлэх, эргэлтийн хөрөнгийг үр ашигтай ашиглах арга замыг нээхэд тусалдаг. Бид танай байгууллагын эрсдэлийн дуршлыг хэмжиж, хэрэгцээнд нийцсэн шийдлүүдийг санал болгож, таны даатгалын хөтөлбөрийг хамгийн сайн зах зээлд хамгийн сайн бүтэц, үнийн саналтайгаар байршуулна.
Манай брокерууд барилгын салбарын гүнзгий мэдлэг туршлагыг манай салбартаа тэргүүлэгч аргачлал, загварчлалуудтай хослуулан эрсдэлийг санхүүжүүлэх оновчтой шийдвэрийг гаргахын тулд аль эрсдэлийг хадгалах эсвэл шилжүүлэхийг тодорхойлох, цаашлан, хамгийн бага зардалтай шийдлүүдийг хэрэгжүүлдэг.
Бид таны эрсдэлийг шинэ өнцгөөс харж, таныг өөрийн эрсдэлээ олон талаас харж, ойлгох, бүх хувилбаруудыг авч үзэхэд туслах, түүнчлэн хөрөнгө, нөөцийг хэрхэн хамгийн сайн хамгаалж, ашиглах талаар ухаалаг шийдвэр гаргахад тантай хамт ажиллана.
Бид эрсдэлээ илүү сайн харахын тулд хамгийн муу үр дүнг үргэлж тооцоолж гаргадаг. Бидний зорилго бол зардлыг бууруулах явдал бөгөөд энэ нь үр ашиг нэмэгдэх, санхүүгийн хувьд илүү тогтвортой болгоно.
Төсөл эзэмшигчдэд үйлчилгээ үзүүлж буй гүйцэтгэгч, барилгын компаниудын хувьд гэрээлэгчийн үүргээ биелүүлээгүй, нөхөн төлбөр гаргасан тохиолдолд ажлын байрны аюулгүй байдал, батлан даалтын зээл, болзошгүй хөрөнгө, дотоод зураг төслийн өр төлбөр гэх мэт нь эрсдэлийг удирдахад тулгардаг бэрхшээлүүдийн жагсаалтыг тэргүүлдэг.
Synnex нь дараахь үйлчилгээг үзүүлж эдгээр эрсдэлийг удирдахад туслах болно.
- Төслийн эздэд эрсдэлийн тохируулга хийх, даатгалын худалдан авалтын төлөвлөгөө гаргах.
- Төслийн тодорхой эрсдэлийн тохируулга хийх, даатгалын төлөвлөгөө гаргах.
- Барилгын даатгалын худалдан авалт.
- Туслан гүйцэтгэгчийн анхдагч даатгал (SDI)-ийн нөхөн төлбөрийн зөвлөгөө.
- Дэд аюулгүй байдлын санхүүгийн жишиг тогтоох.
- Нөхөн төлбөр барагдуулалт.
- Нөхөн төлбөрийн үлдэгдэл шалгах, барагдуулах. /Claims inventory workout./
- Гэрээний баталгаа.