Ажилтны эрүүл мэндийн даатгал

Synnex нь ажилчдын нөхөн олговрын зардлыг хянах, менежментийн бүх төвшинг мэдээлэл солилцох ажилд оролцуулах, ажилтныг ажилдаа шуурхай буцаж ирэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тэргүүн шугамын ахлагчид хариуцлага тооцох замаар идэвхтэй арга барилыг ашигладаг.

Хяналтаас гарч буй ажилчдын нөхөн олговрын зардлын өндөр өртөг бүх компаниудад хүнд нөлөөлдөг. Хохирлын шууд зардлыг тодорхойлох нь таны хамгийн чадварлаг ажилчид байхгүй болсон үед таны бизнест учирч болох шууд бус зардлыг тодорхойлохоос хамаагүй хялбар байдаг. Өнөөдөр чадварлаг боловсон хүчний хомстолтой байгаа тул гэмтсэн, бэртсэн бүх ажилтнуудаа яаралтай ажилд нь оруулах нь нэн чухал юм.

Synnex-тэй хамтарч ажилласнаар та ажилчдынхаа нийт нөхөн олговрын зардлыг бууруулахаас гадна гэмтсэн ажилтнуудаа ажлын байран дээрээ аль болох хурдан буцааж оруулах боломжтой.

Ажилчдын тэтгэмжийн даатгал нь ажил олгогчдоос одоогийн ажилчдадаа групп даатгалын хөтөлбөр хэлбэрээр санал болгож буй даатгалыг хэлнэ. Энэ нь компанид ажилчдыг татах,компанидаа үлдээх арга хэрэгсэл болдог. Ажилчдын тэтгэмжийн даатгал нь дараахь үндсэн хамрах хүрээг багтаадаг.


Даатгалын төрлүүд:

  1. Сайн дурын эмнэлгийн даатгал
  2. Гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгал
  3. Амьдралын даатгал ба тэтгэврийн даатгал

Бидний үйлчилгээ:

  • Хувь хүний даатгалын төлөвлөгөө боловсруулах;
  • Одоо байгаа хөтөлбөр, баримт бичигт дүн шинжилгээ хийх;
  • Хувь хүний даатгалын хөтөлбөр боловсруулах;
  • Өөрсдийн боловсруулсан даатгалын програмыг даатгалын компанид байрлуулах;
  • Даатгагчдын тендерт дүн шинжилгээ хийх;
  • Гэрээ баталгаажуулах үйл ажиллагаа зохион байгуулах;
  • Хохирлыг барагдуулах;
  • Даатгалын хөтөлбөрийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.

Нэмэлт үйлчилгээ:

  • Даатгалын хөтөлбөрийн чанараар авч буй сэтгэл ханамжийн талаарх ажиллагсдаас санал, хүсэлт авах;
  • Мэдээллийн эмхтгэлийн загвар, дизайн гаргах.


SYNNEX -тэй ажилласнаар үүсэх давуу талууд

Оновчтой шийдэл

Бид таны бизнесийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, түүнд тохирсон даатгалын хүртээмжтэй бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын байгуулагуудтай хамтран хүргэдэг.

Эрсдэлийн байршуулалт & Даатгагч, давхар даатгагчийн зэрэглэл

Дотоодын даатгалын зах зээл дээр мэргэжлийн түвшинд таны эрсдэлийн удирдлагын зөвлөх байж даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ, гэрээний нөхцөлүүдийг тусгайчлан боловсруулж, даатгуулагчийн эрх ашигийг төлөөлөн ажиллана.

Туршлага 10+

Олон улсын даатгалын зах зээл дээр давхар даатгалын хөтөлбөрийг байршуулан ажилладаг

Өрсөлдөхүйц хураамж

Зах зээлийн боломж нөхцөлд тааруулсан хураамжийг бид санал болгодог