Трийти багцын даатгал

SYNNEX Улс орны бизнес, эдийн засгийн цар хүрээ тэлэхтэй зэрэгцэн тохиолдож болзошгүй эрсдэлийн хэмжээ ч өсөн нэмэгдэж байдаг. Эрсдэл олон хүчин зүйлээс шалтгаалах тусам учирч болох хохирлын хэмжээ нэмэгдэж, даатгалын компаниудын хувьд түүнийг нөхөн төлөх чадавхийн асуудал хөндөгдөж эхэлдэг байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх арга зам нь давхар даатгалын тогтолцоо юм.

Бид даатгалын компаниудын эрсдэл даах чадвар, төлбөрийн чадварын байдалд дүн шинжилгээ хийн харилцагчдад олон улсын давхар даатгалын өндөр нэр хүнд бүхий компаниудад давхар даатгуулахыг санал болгон, тухайн гэрээг өрсөлдөхүйц нөхцөлөөр олон улсын зах зээлд байршуулан ажилладаг. Бид олон улсын өндөр нэр хүнд бүхий 60 орчим давхар даатгалын түнш байгууллагуудтай хамтран ажилладаг.

Гол түнш байгууллагууд:


Эдгээр байгууллагууд нь олон улсны зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудаас дор дурдсан үнэлгээтэй тэнцэхүйц болон түүнээс дээш үнэлгээ бүхий корпорациудад давхар даатгалын гэрээг зуучлан ажилладаг.

Standard &Poors болон Fitch Rating-ын - “BBB”

Moody’s корпорацийн - “BAA” үнэлгээ

A.M.Best агентлагын - “ А+”


SYNNEX-ийн ажиллах зарчим

  1. Харилцагчдын одоогийн даатгал, давхар даатгалын үйлчилгээг эргэн нягтлах
  2. Харилцагчдад оновчтой тохирсон даатгал, давхар даатгалын хөтөлбөрийг боловсруулах
  3. Харилцагчдад хамгийн тааламжтай даатгалын шийдэл, өрсөлдөхүйц үнийн саналыг олох
  4. Өрсөлдөхүйц нөхцөлтэйгээр давхар даатгалын хөтөлбөрийг олон улсын даатгалын зах зээлд байршуулах
  5. Даатгалын хөтөлбөрийн явцыг хянаж, нөхөн төлбөрийг барагдуулах


SYNNEX -тэй ажилласнаар үүсэх давуу талууд

Оновчтой шийдэл

Бид таны бизнесийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, түүнд тохирсон даатгалын хүртээмжтэй бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын байгуулагуудтай хамтран хүргэдэг.

Эрсдэлийн байршуулалт & Даатгагч, давхар даатгагчийн зэрэглэл

Дотоодын даатгалын зах зээл дээр мэргэжлийн түвшинд таны эрсдэлийн удирдлагын зөвлөх байж даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ, гэрээний нөхцөлүүдийг тусгайчлан боловсруулж, даатгуулагчийн эрх ашигийг төлөөлөн ажиллана.

Туршлага 10+

Олон улсын даатгалын зах зээл дээр давхар даатгалын хөтөлбөрийг байршуулан ажилладаг

Өрсөлдөхүйц хураамж

Зах зээлийн боломж нөхцөлд тааруулсан хураамжийг бид санал болгодог