Монгол улсын агаарын ачаа тээврийн салбар - Агаарын хөлгийн тойм мэдээ хүргэж байна.

2019.07.20-ний өдөр Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал болж, ачаа тээврийн анхны Боинг 737-300 маягийн агаарын хөлөг Чингис Хаан Олон улсын нисэх буудалд газардсан байна. “Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ийн оруулж ирж буй энэхүү агаарын хөлөг нь зөвхөн ачаа тээврийн зориулалтаар ашиглагдах том оврын онгоц гэдгээр манай улсын агаарын тээврийн салбарт анхдагч төдийгүй онцгой ач холбогдолтой юм.

2019.07.19-нд Чингис хаан Олон улсын нисэх буудалд дотоодын агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК парк шинэчлэлийнхээ хүрээнд хоёр дахь Embraer ERJ-145LR маягийн агаарын хөлгөө угтан авсан байна. /Embraer ERJ-145LR нь Бразил улсад үйлдвэрлэгдсэн, 50 хүний суудалтай хос тийрэлтэт хөдөлгүүртэй, Long Range буюу холын зайн хувилбар бөгөөд бүс нутгийн зах зээлд зориулж боловсруулсан, хурд, тохь тух зэргээрээ дэлхийд танигдсан агаарын хөлөг юм. /

2019.05.04-нд “ХҮННҮ ЭЙР” компанийн шинэ Embraer-190 маягийн агаарын хөлөг өнөөдөр Улаанбаатарын цагаар 09.20-д Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан. Embraer-190 агаарын хөлөг нь ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, хурдан зорчих боломжийг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй юм.

Synnex