Бүтээгдэхүүн хөгжүүлэлт


Synnex

 

Бид танай байгууллагын хэрэгцээнд нийцсэн даатгал, эрсдэлийн  менежментийн олон төрлийн шийдлүүдийг боловсруулж, хэрэгжүүлж, дэмжиж ажилладаг. Манай харилцагчид нь жижиг бизнес, гарааны бизнесээс эхлээд дэлхийн хамгийн том корпорацууд болон гэр бүлийн бизнес эрхлэгчид хүртэл багтдаг. Үүнд тэргүүлэх тээвэр, ресторан, инженер, санхүүгийн үйлчилгээ, технологийн байгууллагууд орно. Харилцагч бүртэй бид дараахь туслалцаа үйлчилгээг үзүүлдэг:

  • Эрсдэлийн хэрэгцээг тодорхойлох: Бид танд болон танай түнш байгууллагуудад тулгарч буй эрсдэлийг таны бизнесийн хүрээнд ойлгохын тулд танай баг хамт олонтой уулзалт хийнэ. Эдгээр ойлголтуудыг бид авснаар таны эрсдэлийн  профайлд нийцсэн өвөрмөц шийдлүүдийг боловсруулах боломжийг бидэнд олгодог.
  • Эрсдэлийн шийдлийг боловсруулах: Бид end to end буюу төгсгөл хүртэлх даатгалын хөтөлбөр боловсруулж, хэд хэдэн тооны тодорхой үйлчилгээг үзүүлдэг.
    • Онлайн худалдан авалт хийхэд хялбар.
    • Хэрэглэгчийн боловсрол, бүртгэлийн дэмжлэг.
    • Нэхэмжлэл, төлбөр тооцоо, мэдээллийн менежмент.
    • Даатгагч компаниудтай өрсөлдөх чадварын хураамж тохиролцох.
    • Олон сувагт сурталчилгаа, маркетинг.
  • Үр дүнг хүргэх: Бид таныг бизнесийн эрсдэлээсээ ухаалгаар зайлсхийх, нэр хүндээ өсгөхийн төлөө тантай хамтран ажилладаг. Бид таны хэрэгцээг урьдчилан харж, үзүүлж буй үйлчилгээ, дэмжлэгийнхээ төвшинг дээшлүүлэхийн төлөө байнга хичээж ажиллаж байна.

Манай харилцагчид даатгалыг зөвхөн эрсдэлийг удирдах арга хэрэгсэл гэж үзэхээс гадна байгууллагын нэр хүндээ өсгөх боломж гэж үзэх болсон. Synnex тантай урьд өмнө хэзээ ч даатгал хийж үзээгүй байсан ч гэсэн харилцагчдадаа  эсвэл гэр бүлийн бизнес эрхлэгчдэдээ тохирсон бүтээгдэхүүнийг тодорхойлох, зохион бүтээх, нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах болно. Олонд хамгийн танигдсан гарааны, технологийн компаниуд, худалдаа, мэргэжлийн холбоодын зарим нь манай ур чадварыг ашиглаж, хамтран ажиллаж ирсэн.