Олон улсын сүлжээний дэмжлэгтэйгээр Synnex-ийн нөхөн төлбөр барагдуулах баг хамгийн том, хамгийн нарийн төвөгтэй нэхэмжлэлүүдийг амжилттай үр дүнг хүрэх ажлыг удирдан гүйцэтгэж байсан.
Synnex нь даатгалд хамрагдах боломжтой болон боломжгүй эрсдэлийн өргөн хүрээг хамарсан, шинэлэг үйлчилгээ, шийдлийг санал болгодог бөгөөд ингэснээр нэхэмжлэлийн зардлыг бууруулахад туслах болно. Манай нөхөн төлбөр барагдуулах мэргэшсэн чадварлаг ажилтнууд маань эрсдэлийг удирдах, бизнесийн зорилгоо биелүүлэх, боломжийг нээхийг хүсч буй байгууллагуудад чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид салбартаа тэргүүлэгч зуучлагч компанийн давуу талуудыг санал болгохын зэрэгцээ дотоодын болон олон улсын харилцагчид чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг. Бизнесийн үйл ажиллагааны овор хэмжээнээс үл хамааран бид харилцагч бүрт тохирсон зөв шийдлийг гаргахад анхаарч ажилладаг. Бид нөхөн төлбөр, нэхэмжлэл бүрийг өөрсдийнх шигээ авч үзэж хариуцан ажилладаг.
Нөхөн төлбөр барагдуулалт:
Synnex-ийн зөвлөхүүд таньд хохирол учрахаас өмнө, хохирол учрах үед болон, дараа нь хамтран ажиллаж дэмжиж өгдөг хэмээн мэдэгдэж байна. Харилцагчид Synnex-д хохирлын өмнөх болон дараах нөхөн төлбөрийн менежментийн үйлчилгээнд тулгуурлан үйл ажиллагаагаа аль болох хурдан сэргээх, нэхэмжлэлийн давтамж, хүндрэлтэй байдлыг багасгах, нийт эрсдэлийн зардлыг бууруулах зэрэгт туслалцаа үзүүлдэг. Synnex-ийн нөхөн төлбөр барагдуулах, зөвлөгөө өгөх шийдлүүд нь хохирлыг цаг тухайд нь нөхөх, өдөр тутмын нэхэмжлэлийн асуудлуудыг эерэг үр дүнтэй удирдахад тусална.
Шинэлэг зөвлөгөө өгөх:
Байгууллагууд манай нөхөн төлбөрийн зөвлөх мэргэжилтнүүд болон өмчийн нэхэмжлэлийн зөвлөгөөний арга хэрэгсэлд тулгуурлан дараахь ажилд туслах болно.
• Хохирлыг тооцох.
• Даатгалын үнэн зөв нэхэмжлэлийг танилцуулах.
• Барагдуулаагүй нэхэмжлэлийг хаах.
• Уламжлалт даатгалын бодлогыг ашиглах.
• Нэхэмжлэлийн маргааныг шийдвэрлэх.
• Нөхөн төлбөр барагдуулах шинэ бодлого боловсруулах.
Энэхүү дэмжлэгийн тусламжтайгаар та өдөр тутмын бизнесээ хэвийн явуулах, бизнесийн үр ашгаа сайжруулах, бизнесийг сэргээхэд анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болно.
Нөхөн төлбөрийн үйл явц