Дэлхийн эдийн засаг өдөр бүх хувьсан өөрчлөгдөж, нарийн төвөгтэй сорилт, өөрчлөгдөж буй эрсдэлийг дагуулж байна. Synnex нь харилцагчдад тохирсон цогц хамгаалалтаар хангаж, өртөг өндөртэй хохирлоос хамгаалахад туслах эрсдэлийн менежментийн шинэлэг шийдлүүдийг хүргэх замаар олон улсын даатгалын байршуулах сүлжээгээр дамжуулан эрсдэл шилжүүлэх шийдлүүд, жишиг үнэлгээ, хураамж тогтоох, нөхөн төлбөр барагдуулах үйлчилгээ үзүүлдэг.
Бид танай бизнесийн эрсдэл, болзошгүй хохиролд тохирсон олон улсын байршуулалтын хувилбаруудыг санал болгох замаар хамтран ажилладаг. Таны бизнесийн салбарт байнгын учрах бэрхшээл, хүндрэлийн талаар гүнзгий ойлголттой болсноор бид олон улсын даатгагчидтай даатгалын хөтөлбөрийг зохиох, боловсруулах, байрлуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.
Олон улсын томоохон даатгалын төвүүд дээр байрладаг манай хамран ажиллагч түнш баг маань дэлхийн 300 даатгалын зуучлагчдаас бүрдсэн багцын туршлагатай, харилцагчдынхаа эрсдэлийн талаар гүнзгий мэдлэгтэй төдийгүй шийдвэр гаргагчидтай нүүр тулан яриа хэлэлцээр хийх чадвартай хамт олон юм. Үр дүнд: Бид харилцагчийн эрсдэлд зөв тохирсон олон улсын зах зээлийн төвд аль даатгагчдад хандахыг эрэмбэлж чадна.
Их Британи, Ирланд, Европ, Ази, Ойрхи Дорнод, Латин Америк, АНУ, Бермудийн арал дахь олон улсын түншүүдтэйгээ хамтран бид олон улсын болон дотоодын даатгагчдыг өрсөлдөөнд оруулах, эрсдэлийг ялгах замаар үнэ, хамгаалалтыг нэмэгдүүлдэг. Та стратегийн даатгалын худалдан авагч, байгалийн гамшигт өртөж байсан, их хэмжээний эд хөрөнгийн хохирол авч байсан, эсвэл гуравдагч этгээдийн хариуцлагын хязгаарлалт, эсвэл нөхөн төлбөрийн өндөр туршлагатай байх эсэхээс үл хамааран
Та байгалийн гамшигт өртөж байсан, үл хөдлөх хөрөнгийн томоохон хохирол болон / эсвэл гуравдагч этгээдийн хариуцлагын хязгаарлалтыг худалдан авагч, эсвэл өндөр нэхэмжлэлийн туршлагатай эсэхээс үл хамааран Synnex нь таны өвөрмөц, онцгой хэрэгцээг хангаж чадна.
Бид олон улсын өндөр нэр хүнд бүхий 60 орчим давхар даатгалын түнш байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд эдгээр байгууллагууд нь олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Standard & Poors компани болон Fitch rating группээс "BBB" үнэлгээ, Moody's корпорацаас "BAA" үнэлгээ, A.M.Best агентлагаас "А+" буюу түүнээс дээш зэрэглэл тогтоолгосон мэргэжлийн өндөр тушрлагатай корпорациуд юм.
БИД: