Synnex нь өөрийн харилцагчдадаа эдийн засгийн тогтворгүй энэ орчинд эрсдэлийг бууруулахаар боловсруулсан даатгалын шийдлүүдээр дамжуулан эрсдэлийг удирдахад тусалдаг. Тэргүүлэх брокер, эрсдэлийн зөвлөхийн хувьд бид салбар, зах зээл, харилцагчдын бизнесийн өндөр мэдлэгтэй.
Synnex-ээр дамжуулан харилцагчид маань дараахь эрсдэлүүдийн талаар ойлголттой болдог:
- Хариуцлагын менежмент, эсвэл захирал, албан тушаалтнууд эрсдэлийн удирдлага.
- Мэргэжлийн алдаа дутагдлын эрсдэл.
- Цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт.
- Кибер /цахим/ эрсдэл.
- Технологийн эрсдэл.
- Эд хөрөнгийн эрсдэл.
- Ажилчдын нөхөн олговрын эрсдэл.
Synnex нь эдгээр олон тооны эрсдэлийг даатгалын шийдлүүдийн багц, эрсдэлийн зөвлөгөө, мэдээлэл, анализ, технологи, дэлхийн хохирлын мэдээлэл туршлагад хослуулсан салбартаа тэргүүлэгч аргачлал, платформоор дамжуулан тооцоолох, мэргэшүүлэх, эрсдэлийг бууруулах, дамжуулах талаар зааварчилгаа өгөх боломжтой.
Даатгалын шийдлүүдэд дараахь үйлчилгээ орно:
- Захирал, албан тушаалтны эрсдэлийг судлах, шинжлэх.
- Алдаа, дутагдлын тойм үнэлгээ.
- Захирал, албан тушаалтны нөхөн төлбөр барагдуулалт.
- Захирал, албан тушаалтны / алдаа, дутагдалтай талуудын тойм үнэлгээ.
- Эрсдэлийн санхүүжилтийг оновчтой тодорхойлох.
- Нөхөн төлбөрийн үлдэгдэл шалгах, барагдуулах. /Claims inventory workout./
- Хөдөлмөрийн нөхцөлийн хяналт, судалгаа.
Эдгээр арга хэрэгслийг ашиглан Synnex нь ахлагч, удирдагчдад компанийнхаа хувь хүний эрсдэлийн талаар илүү тодорхой ойлголт өгч, хараахан тохиолдоогүй байгаа, гэвч ирээдүйд гарч болзошгүй хохирлыг тодорхойлоход нь тусалж, эрсдэлийг хадгалах эсвэл шилжүүлэх эсэхээ илүү итгэлтэйгээр тодорхойлох боломжтой болгож байгаа юм.
Үр дүнд: Эрсдэлийн санхүүжилтийн талаар илүү цогц мэдлэг, үзэл баримтлалтай болох, илүү тодорхойгүй байгаа бизнесийн орчинд эрсдэл болон хөрөнгийн уялдуулах, эрсдэлийн нийт зардлыг бууруулж чадна.