БИД ХЭН БЭ?
“SYNNEX” бол даатгалын зуучлал, эрсдэлийн менежментийн чиглэлээр дотооддоо “ТЭРГҮҮЛЭГЧ” компани юм. Бид харилцагчдын эрсдэлийг тодорхойлох, удирдахад нь тусалдаг бөгөөд харилцагчийн бизнест өсөлтийн шинэ боломжийг нээхэд нь тусалдаг.
Бид эрсдэлийг илүү сайн хэмжих, удирдахын тулд шинэлэг шийдлүүдийг тодорхойлох, боловсруулах, хүргэхийн төлөө бүх чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг харилцагчидтай хамтран ажилладаг. Харилцагчидтайгаа харилцах харилцаа болгонд бид салбартаа тэргүүлэгч, олон жилийн туршлагатай, мэргэжлийн хамт олон маань харилцагчдадаа олон улсын туршлага, зөвлөгөө, хамтын ажиллагааны нягт хослолыг үзүүлдэг.
Бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа бизнес эрхлэгчид, төрийн, хувийн байгууллага, хувь хүмүүст эрсдэлийн удирдлага, эрсдэлийн зөвлөгөө өгөх, даатгалын зуучлал, төрөл бүрийн эрсдэлийн санхүүжилт, даатгалын хөтөлбөрийн менежментийн үйлчилгээг санал болгон ажиллаж байна.
2012 оноос хойш бидний харилцагч, байгууллагууд Synnex-т итгэж, биднээс зөвлөгөө авч, өөрсдийн хүсэл сонирхлыг дотоодын болон олон улсын зах зээл дээр төлөөлүүлж, эрсдэлийг бизнесийн өсөлтийн шинэ боломж болгон хувиргах туслалцаа үйлчилгээг авсаар ирсэн билээ. Манай хамт олон дэлхийн өнцөг булан бүрт ажилладаг байгууллага, хувь хүн, үндэстэн дамнасан байгууллага, засгийн газрын байгууллагуудыг багтаасан харилцагчдынхаа өмнөөс тэдний төлөөлөл болон ажилладаг.
Бид 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн ISO 9001 "ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО"-г компанидаа нэвтрүүлэн, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
- Зах зээлд эзлэх хувь, хөрөнгө, орлогын тогтвортой өсөлттэй үйл ажиллагаа;
- Салбартаа жишиг тогтоох замаар Монгол Улсын даатгалын зах зээлд хувь нэмэр оруулагч;
- Дэлхий дахинд эрсдэлийг байршуулах замаар олон улсын гол тоглогчидтой түншлэлийн сүлжээг бий болгогч;
- Олон улсын гол тоглогчидтой түншлэлийн сүлжээг бий болгох замаар дэлхий дахинд эрсдэлийг байршуулагч;
- Тасралтгүй мэргэжлийн ур чадвар болон хүмүүсийн дэмжлэг;
- Харилцагчдадаа оновчтой шийдэл, өөрсдийн хүсэл сонирхлын дагуу тохируулагдсан даатгалын хамгаалалтаар хангагч;