Туршлага

Synnex нь 11 жилийн хугацаанд олон улсын болон дотоодын салбартаа тэргүүлэгч, мэдлэг туршлагатай, чадварлаг баг, хамт олон, харилцагчдын хамтаар үргэлж манлайлагч байж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад мэргэшсэн зөвлөх болон зуучлалын үйлчилгээгээ үзүүлж байна.

Манай Даатгал болон Давхар даатгалын туршлагын хураангуй:

-Монгол Улсдаа анхдагч бие даасан эрсдэлийн  үнэлгээний баг.

-Даатгалын салбарт 10-аас дээш жил ажилласан олон улсын мэргэшсэн, туршлагатай баг хамт олон.

-100 гаруй аж ахуй нэгж, гадаадын давхар даатгалын компаниудтай хамтран ажиллаж байна. 

-Даатгалын зуучлалын зах зээлд 9% -ийг давхар даатгалын зуучлалын зах зээлд дангаараа 40% -ийг эзэлж байна. /2023 хагас жил/

-Зуучилсан даатгал болон давхар даатгалын орлогоороо зуучлалын зах зээлд №1 дүгээрт бичигдэж байна.

-Бид 30 мянган даатгуулагч, харилцагчдад даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

-954 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий агаарын хөлгүүдийг олон улсын зах зээлд байршуулсан.

-Иргэдийн даатгалын бүтээгдэхүүнийг “Дуудлагын даатгал”-ийн үйлчилгээгээр харилцагчдад 7 дахь жилдээ тогтвортой үйлчилж байна.